Sunday, November 27, 2011

Баянцагааны магтуу

Алтайн цэнхэр говийн
Алаг манан хаяа
Ижий ааваас заяасан
Элэг зүрхний уяа
Ачит манлай төрийн
Ачлал гийсэн туяа
Шижир нарны доорхи
Шинэ сайхан хөдөө
         Уул усны нэр нь цагаан
         Унаган нутаг минь Баянцагаан
Бахар, Цэцэн, Баянцагааны
Байц цавчим уулсын хангай
Унтаа, Тоором, Цав, Цахирын
Уужим цайдам тал хоолой
Цагаан бургас, Баянбулагийн
Цацлах мянган усны харгиа
Ян хадны сүмбэр зулайд
Янгир аргалын эвэр даргай
         Угаас үзэсгэлэнт байгаль нь баян
         Унаган нутаг минь Баянцагаан
Шалын хоолой, Тариатын хярд
Холын отроор идээшиж дассан
Хоньчин баатар Дамдины Жанарын
Хотлох өвөлжөө нь "Харын үзүүр"
Урд, хояд зуслангийн цэцгэнд
Улаа булхам тоглож өссөн
Барилгачин баатар Жанцангийн Ишгэнхүүгийн
Багын нутаг нь"Шар мухар"
         Улс даяр цуутны өлгий
         Унаган нутаг минь Баянцагаан
Алдар нь түгсэн баатруудын гаргасан
Ариун цагаан хөдөлмөрийн замаар
Гарамгай амжилтааа дуурсган тодорсон
Гавъяат нэгдэлчин Ёндонгийн Сүрэндулам
Шижгэр амжилтын эзэд сайчуудын
Шилийг даран улаалж яваа
Алтай нутгийн нэртэй малчин
Аварга хоньчин Сэрээтэрийн Монгол
         Удам дүүрэн ажилсаг түмэн
         Унаган нутаг минь Баянцагаан
Дэл сүүлэндээ нар тоглуулан
Дэргэтэл хатирах хээр адууд
Зэл уяандаа хүрэнтэн багшрах
Зэндмэнэ эрдэнэ үхэр, тэмээд
Өргөн талаар сувдран налайх
Өөхөн бөмбий цагаан хоньд
Аараг хүрэмийн элгэнд цахилах
Алтай,донын харлаг ямаад
        Уул усны нэр нь цагаан
        Удам бүлийн сэтгэл нь цагаан
        Угтах ирээдүйн зам нь цагаан
        Унаган нутаг минь Баянцагаан


Зохиогч: До.Халзан

Tuesday, October 25, 2011

Баянхонгор аймаг

Баянхонгор нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан, 115977 км² нутагтай.

Газар нутаг

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Үхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.

Уур амьсгал

Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Амьтан ургамал

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм бий.

Сумд

Далбаа Сүлд
Туг Сүлд
Баянхонгор тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1941
Аймгийн төв Баянхонгор
Газар зүй
 • Нийт
 • Хамгийн өндөр цэг

115,977.5 км²
Их Богд
Хүн ам
 • Нийт (2006)
 • Нягтшил

82,088
0.71/км²
Утасны код +976 (0)144
Машины код БН- ; БХ- ;
ISO 3166-2 MN-069
Цахим сүлжээ bayankhongor.mn

Соёмбо

Соёмбо нь Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан бичиг юм.

Соёмбо үсэг


Соёмбо үсгийн цагаан толгой
Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд Монгол, Санскрид, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг эртний Энэтхэгийн судрын хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг.

Соёмбо үсгээр Монгол хэмээх утга
Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед гоё сайхан үсгийн дурсгал болон үлдсэн юм.
Соёмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр бурхны шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй.

Соёмбо тэмдэг

Mongolian AF.gif
Өндөр Гэгээний зохиосон соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.
"Соёмбо" хэмээх Санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.
Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ.
Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.
Эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D1%91%D0%BC%D0%B1%D0%BE

Бахархал минь


Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй

Үнэн минь алдрахыг чи үзэхгүй

Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй

Төрөл минь тасрахыг чи үзэхгүй

Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй

Соёл минь солигдохыг чи үзэхгүй

Онон минь ширгэхийг чи үзэхгүй

Олон минь зовохыг чи үзэхгүй

Хэнтий минь намсахыг чи үзэхгүй

Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй

Хийморь минь доройтохыг чи үзэхгүй

Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй

Сүлд минь унахыг чи узэхгүй

Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй

Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй

Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй

Ухаан минь самуурахыг чи үзэхгүй

Учирсан минь салахыг чи үзэхгүй

Эв минь эвдрэхийг чи үзэхгүй

Эзэн минь залрахыг чи үзэхгүй

Дуу минь саарахыг чи үзэхгүй

Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй

О.Дашбалбар

Бүсгүй чамд илгээх захидал

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…

Амьдрал

Aмьдрал бол БОЛОМЖ, бүү алд
Амьдрал бол ГОО САЙХАН, түүнийг торд
Амьдрал бол МӨРӨӨДӨЛ, түүнийг биелүүл
Амьдрал бол ҮҮРЭГ, түүнийг гүйцэтгэ
Амьдрал бол ХАРИУЦЛАГА, түүнийг үүр
Амьдрал бол ХАЙР, тиймээс хайрла
... Амьдрал бол НУУЦ, түүнийг хай
Амьдрал бол ЗОВЛОН, түүнийг даван туул
Амьдрал бол АЗ ЖАРГАЛ, түүнийг өөрөө бүтээ............