Газар нутаг
Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Үхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.Уур амьсгал
Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.Амьтан ургамал
Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм бий.Сумд
- Баянхонгор сум
- Баацагаан сум
- Баянбулаг сум
- Баянговь сум
- Баянлиг сум
- Баян-Овоо сум
- Баян-Өндөр сум
- Баянцагаан сум
- Богд сум
- Бөмбөгөр сум
- Бууцагаан сум
- Галуут сум
- Гурванбулаг сум
- Жаргалант сум
- Жинст сум
- Заг сум
- Өлзийт сум
- Хүрээмарал сум
- Шинэжинст сум
- Эрдэнэцогт сум
| |||||
Байгуулагдсан | 1941 | ||||
Аймгийн төв | Баянхонгор | ||||
Газар зүй • Нийт • Хамгийн өндөр цэг | 115,977.5 км² Их Богд | ||||
Хүн ам • Нийт (2006) • Нягтшил | 82,088 0.71/км² | ||||
Утасны код | +976 (0)144 | ||||
Машины код | БН- ; БХ- ; | ||||
ISO 3166-2 | MN-069 | ||||
Цахим сүлжээ | bayankhongor.mn |
No comments:
Post a Comment